ШҮҮХИЙН АХМАДУУДДАА ХҮЛЭЭН АВЛАА
2021-02-05 12:51:02 | 118 \"Цөөвөр\" хэмээх Цагаагчин Үхэр жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан, Ховд аймгийн шүүхийн хамт олон төрөлх шүүхийнхээ яруу алдарт түүхийг бүтээсэн ахмад шүүгч, ажилтнуудаа 2021.02.05-ны өдөр шүүхийн байранд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Шүүхийн ахмад шүүгч, ажилтнуудаас жил бүр 2-оос доошгүй удаа шүүхийн байгууллага шүүхийн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж байгаад талархал илэрхийлж байлаа. Монголын Ахмадын Холбооноос \"Тэргүүний шүүхийн ахмадын салбар хороо\" шалгаруулах болзол, журмыг хангаж, Ховд аймгийн шүүхийн Ахмадын Салбар Хороо 2020 оны ажлын үр дүнгээрээ Улсад 2-р байр эзэлсэн ажлын амжилтыг Хулгана жилд гарган ажилласан явдалд шүүхийн хамт олноос чин сэтгэлийн халуун баяр хүргэж, ахмадуудаа урт насалж, эрүүл энх саруул цэцэн цэлмэг байхын билэгтэй ерөөл дэвшүүлж, дурсгалын зураг татуулснаар хүндэтгэлийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .