ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ.
2021-02-15 12:39:18 | 109 Монгол Улсын Төрийн Албаны зөвлөлийн 2020.12.30-ны өдрийн 433 дугаар тогтоолоор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Нямжавын Туяа \"Төрийн албаны Тэргүүний ажилтан\" цол, тэмдгээр шагнагдсан шагналыг 2021.02.15-ны өдөр шүүхийн байранд гардуулан өгч, шүүхийн хамт олноос ажлын амжилтыг хүсэн ерөөлөө.
Шүүгч Н.Туяа нь хуулийн болон шүүхийн байгууллагад 30 гаруй жил үүнээс шүүгчээр 20 гаруй жил, сум дундын болон аймгийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр 17 жил ажиллаж байгаа ажил амьдралын арвин туршлагатай төрийн албаны тэргүүний ажилтны нэг юм.
. . .