МЯНГАД СУМАНД АЖИЛЛАВ.
2021-02-18 12:49:29 | 104 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааны талаархи мэдээ, мэдээллийг Сумдад хүргэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
2021.02.16-ны өдөр шүүхийн Ховд аймгийн Мянгад суманд шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг сумын удирдлага, Багийн Засаг Дарга нар, албан байгууллагуудын төлөөлөл, ард иргэдтэй сумын Соёлын төвд уулзалт хийж, шүүхийн үйлчилгээний талаархи мэдээ, мэдээллийг хүргэж, 2020 оны бүтэн жил, 2021 оны эхний улиралын шүүн таслах ажиллагааны мэдээлэл, Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилт, үр дүн, 2021.03.01-нээс эхлэн хэрэгжих Шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/-ын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, ард иргэдийн сонирхсон асуултанд хариулж, шүүхийн талаархи мэдээ, мэдээллийг цахим хэлбэрээр хүлээн авах, шүүх хуралдааны live систем, www.shuukh.mn цахим сайтаас мэдээлэл хэрхэн олж авах талаар тайлбарлан өглөө.
МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .