-1

БУЯНТ СУМАНД АЖИЛЛАВ.

2021-02-18 12:52:12    |   113

    Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн Тамгын газрын 2021 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж байна.
     Буянт суманд 2021.02.17-ны өдөр шүүхийн үйл ажиллагааны талаархи мэдээ, мэдээллийг хүргэлээ. Сум орон нутгийн Удирдлага, Багийн Засаг Дарга нар, байгууллагуудын төлөөлөл, сумын ард иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтаар шүүхийн талаархи мэдээлэл, шүүн таслах ажлын статистик мэдээлэл, шүүхийн тухай багц хуулийн үр дүн, Шүүхийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 2021.03.01-нээс хэрэгжихтэй холбогдуулан, эрх зүйн зохицуулалтын онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ард иргэдийн сонирхсон асуултанд хариуллаа. Цахим хэлбэрээр Суманд шүүхийн талаархи мэдээллийг хүлээн авах талаар жишээн дээр тайлбарлаж, Сиди шторк зэрэг мэдээллийг тараан өгч, гарын авлага, брошураар ханган ажиллав. Шүүхийн байгууллага хүнд цаг үед хүрэлцэн ирж, мэдээ, мэдээллээр хангаж байгаад сумын иргэдээс талархал илэрхийлж байлаа.
\"\"

. . .