-1

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН АЛБА СУМДАД АЖИЛЛАВ

2021-02-19 11:10:33    |   107

     Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын алба Сумдад нүүдэллэн ажиллаж, иргэд, байгууллагаас гаргасан өргөдлийг газар дээр шуурхай шийдвэрлэн ажиллаж байгаа бөгөөд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын хууль, тогтоомжийн хэрэгжилт, эвлэрүүлэн зуучлалын давуу тал, ололт, цаг зав боломжийг хялбарчлан асуудлаа эвийн журмаар шийдвэрлэх боломж, нөхцөл зэрэг онцлогуудаа сурталчилж, цахим хэлбэрээр мэдээлэл түгээх талаар тайлбарлан өгч, статистик, мэдээ, судалгааны талаар танилцуулав.
     Ховд аймгийн Буянт, Мянгад, Ховд, Дөргөн, Жаргалант сумдад 2021.01.15- 02.18-ны өдрүүдэд батлагдсан удирдамжийн дагуу Эвлэрүүлэн зуучлагч Ц.Байгалмаа, туслах ажилтан А.Раднаабазар нар шүүхийн Тамгын газрын Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж, олон нийтэд мэдээ, мэдээлэл түгээн ажилласан болно.
\"\"
\"\"
МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .