-1

СУМДАД ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ ДЭВТЭР ГАРДУУЛЛАА

2021-02-19 11:14:19    |   101

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас цар тахлын болон бусад нөхцөлд шүүхийн үйлчилгээг цогц хэлбэрээр сум бүр өөрсдөө \"Шүүхийн үйлчилгээг өөрийн сумандаа цахим болон бусад хэлбэрээр сурталчлах баг\" байгуулан ажиллах хөдөлгөөн өрнүүлж, Сумын Засаг Даргын Захирамжаар бүрэлдэхүүн, жилийн ажлын төлөвлөгөөг батлуулан, арга зүйгээр ханган хамтран ажиллаж байна.
     Энэ ажлын хүрээнд Ховд аймгийн нийт Сумдтай Онлайн уулзалт 3 удаа хийж, сар бүрийн 25-ны дотор шүүхийн талаархи мэдээ, мэдээлэл сум бүрт түгээсэн талаар хяналт-шинжилгээний мэдээг нэгтгэн авах ажлыг зохион байгуулж байна. Шүүхийн үйлчилгээний хүртээмжийг сумдын оролцоонд тулгуурлан хамтран нэмэгдүүлэх зорилготой энэхүү ажлын Сумдад хөтлөх Бүртгэлийн Дэвтрийг Шүүхийн Тамгын газраас Буянт, Мянгад Сумын Багийн ахлагч нарт гардуулан өглөө.
\"\"
МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .