ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН АЛБАНЫ АЖЛЫН ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЭВ.
2021-05-12 15:30:18 | 101 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын албаны 2021 оны эхний 4 сарын ажлын үр дүнгийн талаар хэлэлцэж, иргэдээс гаргасан өргөдлийн шийдвэрлэлт, эвлэрлийн гэрээ амжилттай байгуулсан, дуусгавар болгосон байдал, өргөдлийн нэр төрөл, эрх зүйн төрлийн талаар танилцуулга хийж, сэтгэл зүйчийг гэр бүл, насанд хүрээгүй хүүхдийн өргөдлийн шийдвэрлэлтэнд оролцуулж, мэргэжлийн зөвөлгөө туслалцаа авч буй байдлын талаар санал солилцож, тодорхой чиглэлээр мэргэжлийн байгууллага, судлаачтай хамтран ажиллах талаар хэлэлцэж, цар тахлын нөхцөл байдал хумигдаж байгаатай холбогдуулан, зарим сумдад нүүдэллэн ажиллаж, өргөдлийн тоо нэмэгдэхтэй холбогдуулан, газар дээр хүрэлцэн очиж ажиллах талаар ажлын төлөвлөгөө гарган баталснаар хамтарсан уулзалт амжилттай болж өндөрлөлөө.