ХАВРЫН ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТИЙН АЖИЛ ХИЙВ.
2021-05-14 17:49:07 | 99 Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, ажилтнууд 2021.05.12-05.13-ны өдрүүдэд хаврын цэцэрлэгжүүлэлтийн ажлыг зохион байгууллаа. Шүүхийн орчинд 30 ширхэг хайлаас мод суулгаж, зүлэгжүүлэлт, цэцэгжүүлэлт хийж, хөрс боловсруулалт хийж, бууц бордоогоор баяжуулалт, үндэсжүүлэлт, үрслэгээжүүлэлт, усалгаажуулалт зэрэг ажлуудад хамтран оролцож, ногоон байгууламжийг бий болгох, хашаа хайсыг шинэчлэн засан тохижуулж, зэрлэг өвс ургамал, шарилжийг цэвэрлэн, мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэн, шүүхийн орчны цэцэрлэгжүүлэлтийн ажлын хүрээнд ногоон орчинг бий болгож, зай талбайг нэмэгдүүллээ.
. . .