2019 ОНЫ АНХНЫ ХАМТАРСАН ЗӨВӨЛГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2019-01-08 19:00:59 | 98 Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнуудын хамтарсан 2019 оны анхны зөвөлгөөнийг 2019.01.04-ны өдөр шүүхийн танхимд зохион байгууллаа.
Шинэ оны анхны хамтарсан зөвөлгөөнөөр шүүх, шүүхийн тамгын газрын 2019 оны зорилт, хэргийн хөдөлгөөний чиглэлээр хэрэгжүүлэх ажил, шүүхийн дотоод сургалтын хөтөлбөр, шүүгч, ажилтнуудыг Төрийн болон салбарын шагналд нэр дэвшүүлэх асуудлыг асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .