“ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХИЙВ.
2019-01-08 19:03:43 | 103 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Ховд аймгийн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хариуцан ажилладаг цагдаагийн албан хаагч, офицер, харуулын цагдаа, хамгаалалтын цагдаа нар болон шүүхийн шүүгч, ажилтнуудын хамтарсан уулзалт-ярилцлагыг шүүхийн байранд 2019.01.03-ны өдөр зохион байгууллаа.
Хамтарсан уулзалтаар 2018 оны ажлын үр дүн, цаашид энэ чиглэлээр хэрэгжүүлэх ажил хэрэгч санал, зөвлөмж, шинээр санаачлан хамтран зохион байгуулах ажил, шүүхийн өргөтгөлийн барилга 2019 онд баригдахтай холбогдуулан, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах орчин, нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлын талаар төлөвлөн, ярилцсан нь үр дүнтэй чухал ажил боллоо.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .