-1

ШҮҮХИЙН ШАТАНД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ХИЙВ.

2019-01-30 19:56:37    |   94


   Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга А.Энхбаатар Ховд аймагт ажиллаж, аймгийн “Хүүхдийн хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-ны гишүүдтэй 2019.01.30-ны өдөр уулзалт зохион байгууллаа.
  Хүүхдийн эрхийг шүүхийн шатанд хуулийн хүрээнд хангах ажлыг зохион байгуулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүнийхээ хувиар танилцуулга хийж, цаашид хамтран ажиллах чиглэлээр тодорхой саналууд тавилаа.
  Ховд аймгийн шүүхийн өргөтгөлийн барилга 2019 онд шинээр баригдахтай холбогдуулан, эрүүгийн хэргийн шүүхийн шүүх хуралдаанд хүүхэд гэрч, хохирогч, зохигчоор оролцох үед шүүх хуралдааны танхимд өөр танхимаас онлайнаар оролцох боломжийг бүрдүүлэх, хүүхдийг эмзэг бүлгийн хувьд сэтгэл зүйн талаас нь дэмжлэг үзүүлж, тусгай орчинг шүүхийн шатанд бүрдүүлэх чиглэлээр хөрөнгө санхүүгийн дэмжлэг авахаар шийдвэрлүүлж, энэ чиглэлээр хүүхдийн байгууллагатай цаашид үр бүтээлтэй хамтран ажиллахаар боллоо.
\"\"\"\"
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .