АЙМАГ, СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.
2019-01-30 16:08:53 | 91 “Ховд аймгийн Удирдах ажилтны нэгдсэн сургалт” зөвөлгөөн Ховд хотод зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүх-орон нутгийн хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоо, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр хамтран ажиллах асуудлаар Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн 2019.01.29-ны өдөр “Ховд аймгийн сумдын ИТХ-ын дарга нарт зориулсан сургалт, мэдээлэл” хийж, сум, багийн түвшинд шүүхийн үйлчилгээг иргэдэд хүргэх, шүүхийн талаархи мэдээ, мэдээллийг цахим болон бусад хэлбэрээр хүргэн, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангах чиглэлээр хамтран ажиллах арга зам, ажлын төлөвлөгөө, зохион байгуулалтын асуудлаар тусгайлсан уулзалт хийж, санал бодлоо солилцон, ярилцлаа.
Шүүхийн Тамгын газраас Шүүхийн тухай багц хууль, шүүхийн шинэтгэлийн үр дүн, шүүхийн үйл ажиллагааны онцлог зэрэг асуудлаар сургалт зохион байгуулж, мэдээ, мэдээлэл өгч, ажилласан бөгөөд сумдын ИТХ-ын дарга нараас шүүхийн байгууллагаас тодорхой сургалт, мэдээлэл өгсөнд талархаж байгаагаа илэрхийлж, дэмжин, харилцан, хамтарч ажиллахаар боллоо.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .