-1

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛЛДААНЫ ТОЙМ

2019-01-11 08:09:08    |   95

Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн 2019 оны 01  сарын 14-ний өдрөөс 2019 оны 01 сарын 18-ны
өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм
            1.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Д.Энхболдод холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Энхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлын арга хэмжээ авч шийдвэрлэсэн.            2. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Х.Ганзоригт  холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Ганзоригыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 4 дэх хэсгийн 4.1-д  зааснаар нэг жилийн хугацаагаар хорих, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялаар тус тус шийтгэсэн.
            3. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч А.Батдоржид  холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Батдоржийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
            4.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Д.Сүрэнжавд  холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Сүрэнжавыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
            5. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Б.Мөнхтүвшинд  холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Мөнхтүвшинийг   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн
6. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч О.Тунгалагт  холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар хохирогч О.Мөнгөнцэцэгийн хүсэлтээр шүүх хуралдааныг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цаг 00 минутад хийхээр шийдвэрлэсэн.
7. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Ч.Мөнхзулд  холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
8. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч А.Очир, М.Загдзүсэм нарт  холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарын өмгөөлөгч, улсын яллагчийн  хүсэлтээр шүүх хуралдааныг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр шийдвэрлэсэн.
            Тойм гаргасан:
            ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН
            БИЧГИЙН ДАРГА                                                  Б.НАРАНТУЯА

. . .