-1

Иргэний хэргийн Давж заалдах шатны 6 дугаар шүүхийн хагас жилийн шүүн таслах ажиллагааны мэдээ

2015-06-25 10:51:48    |   89

\"\"
\"\"

Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх нь 2015 оны эхний хагас жилд нийт 95 хэрэг хүлээн авч 78 хэргийг нь давж заалдах журмаар хянан шийдвэрлэж, 2 хэргийг давж заалдах гомдол гаргахад тавигдах хуулийн шаардлага хангаагүй үндэслэлээр хянан хэлэлцэхээс татгалзаж, ХЭРГИЙГ ДАВЖ ЗААЛДАХ ГОМДЛООСОО ТАТГАЛЗАЖ, 1 хэрГИЙг шиНЭЭР ИЛЭРСЭН НӨХЦӨЛ БАЙДЛЫН УЛМААС ТУС ШҮҮХИЙН МАГАДЛАЛЫГ ХЯНУУЛАХ ТУХАЙ ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, 13 хэргийн үлдэгдэлтэй байна. ЭНЭ НЬ ӨМНӨХ 2014 ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛАХАД 11 ХЭРГИЙГ ИЛҮҮ ХҮЛЭЭН АВСАН БАЙГАА НЬ ТУС ШҮҮХИЙН АЧААЛАЛ ЖИЛ ИРЭХ БҮР НЭМЭГДЭЖ БАЙГААГ ХАРУУЛЖ БАЙНА.

2014 оны жилийн эцсийн дүнгээр тус шүүх нь бусад Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүдтэй харьцуулахад шийдвэрлэсэн хэргийн тоогоор 3 дугаарт, нэг шүүгчид ногдох хэргийн ачааллаар 2 дугаарт орсон байна.

\"\"

• АНХАН ШАТНЫ шҮҮХиЙН ШИЙДВЭР ХҮЧИНГҮЙ БОЛЖ Байгаа шалтгааны 40 орчим хувийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр, 30 орчим хувийг шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, үлдсэн хувь нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн байгааг анхаарвал зохино.

• Тус шүүхэд хянагдсан нийт хэргийн 60 орчим хувийг хөдөлмөрийн эрх зүйн маргаан, тэр тусмаа ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас нь халсантай холбоотой маргаан эзэлж байна. Энэхүү маргааны 85 орчим хувь нь ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон байна.

• 2014 оны I дүгээр улиралд Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 26 магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж хянагдсанаас тус шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн 20, магадлалд өөрчлөлт оруулсан 5 магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь 1 байна.


. . .