ШҮҮГЧ Б.МАРИНА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2019-04-03 17:29:40 | 99Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2019 оны “Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын дотоод сургалт”-ын хөтөлбөрийн хүрээнд “Иргэн-2014” бүртгэл хяналтын нэгдсэн систем сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина удирдан явуулсан бөгөөд сургалтад Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүгчийн туслах, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар бүрэн хамрагдав.
“Иргэн-2014” бүртгэл хяналтын нэгдсэн системд хийсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийт процесс ажиллагааг шалгаж, шүүхийн шийдвэрийн цахим санд эрх зүйн акт, шүүх хуралдааны тэмдэглэл орсон эсэх, гарч байгаа алдаа дутагдал зэргийг танилцуулж, шүүхийн захиргааны ажилтнуудыг мэргэшүүлэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, эвлэрүүлэн зуучлагчийн туслахын албан тушаалд шинээр томилогдсон ажилтнуудыг шүүхийн программ, сүлжээнд үр ашигтай ажиллах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчилгүй явуулах талаар зааварчилгаа өглөө.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .