“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.
2019-04-03 18:13:21 | 85Тус шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэд, олон нийтэд шуурхай, ил тод, нээлттэй үйлчилгээ үзүүлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, шүүхийн байгууллагын үйлчилгээг сайжруулах хүрээнд 2019 оны 04 сарын 01-ний өдөр Ховд аймгийн төв Жаргалант сумын Баруун бүсийн зах дээр “Нээлттэй шүүх” арга хэмжээг зохион байгуулж, иргэдэд шүүхийн үйл ажиллагааг сурталчилж, мэдээ, мэдээллийг хүргэн ажиллаж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, шүүхийн үйлчилгээг бизнес эрхлэгчид болон тэдгээрээр үйлчлүүлэгч ард иргэдэд хүргэлээ.
Уг арга хэмжээний үеэр иргэдэд шүүхийн үйл ажиллагаа, эвлэрүүлэн зуучлал болон шүүхийн тамгын газрын үйл ажиллагааг танилцуулан, хууль тогтоомжийг сурталчилан, \"Шүүхэд мэдүүлэх эрх”-г танилцуулан, шүүхэд нэхэмжлэл, өргөдөл, гомдол хэрхэн гаргах талаар зөвлөж, иргэдэд эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ үзүүлж, өргөдөл, нэхэмжлэлийг газар дээр нь хүлээн авч, иргэдийг гарын авлага, эмхэтгэл зэргийг тарааж, шүүхийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор иргэнээс санал асуулга авч, шүүхийн үйлчилгээг шуурхай хүргэж ажилласан өгөөжтэй арга хэмжээ болсон талаар иргэдийн зүгээс талархал илэрхийлж байлаа.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .