ХОВД АЙМГИЙН ШҮҮХ, ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ХАМТРАН СУМДАД АЖИЛЛАВ.
2019-04-05 20:09:30 | 84 Тус шүүхийн тамгын газар тус аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар зэрэг байгууллагуудтай хамтран \"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчилах, шүүхийн 2018 оны шүүн таслан ажлын мэдээ, тайланг танилцуулах” ажлаар Ховд аймгийн Мөнххайрхан, Чандмань, Манхан, Зэрэг, Дарви сумдаар ажиллав.
Тамгын газрыг төлөөлж, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах С.Цэрэннадмид ажилласан бөгөөд нутгийн иргэдтэй уулзалт хийж шүүхийн ил тод байдлыг хэрхэн хангах талаар болон шүүхийнхээ шүүн таслах ажиллагааны мэдээ, шүүхийн тамгын газрын чиг үүрэг, эвлэрүүлэн зуучлагчийн талаарх мэдээлэл, мэдээлэл лавлагааны /нэхэмжлэлийн бүрдүүлбэр, шаардлага/ талаар мэдээлэл өгч, санал асуулгын хуудас бөглүүлэн, иргэдийн санаа бодлыг сонсож тайлбар, зөвөлгөө өгч, шүүхийн үйлчилгээ, мэдээллийг иргэдэд ойртуулах үүднээс тус сумуудын иргэний танхимд байрлах шүүхийн мэдээллийн самбарт мэдээлэл байрлуулж, ажиллаа. Иргэд шүүхийн үйл ажиллагааны талаар сэтгэл хангалуун байдаг талаараа ярьж сумаар жилдээ хоёроос доошгүй удаа тойрч иргэдтэй уулзаж мэдээлэл, зөвөлгөө өгөх, нэхэмжлэл авах гэх мэт ажлыг хийж гүйцэтгэж байх талаар санал тавьжээ.
Мөн шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааг цахим хаягаар авч орон нутгийнхаа иргэдэд танилцуулж байх талаар хамтран ажиллахаар болов.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .