-1

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

2019-04-19 08:32:06    |   87

Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн 2019 оны 04  сарын 15-ны өдрөөс 2019 оны 04 сарын 19-ний
өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм
            1.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1  дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч И.Бямбадоржид холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч  И.Бямбадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.            2. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч С.Буянмандахад холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Буянмандахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.
            3. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч М.Нэргүй, О.Отгонбаяр, О.Даваадорж нарт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Нэргүй, О.Отгонбаяр, О.Даваадорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Нэргүйг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, О.Отгонбаяр, О.Даваадорж нарыг 1 жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгэсэн.
             4. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч О.Мягмар, Б.Хуяг-Очир, С.Алтангэрэл нарт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нар нь хохирол төлөх 5 хоногийн завсарлага авч хариуцлагын шүүх хуралдааныг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэв.
            5. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Д.Энхболд холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Энхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх ялаар шийтгэсэн.
            6. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч О.Ганбаатарт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч О.Ганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.
            7. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Ц.Батхүүд холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Батхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 460 нэгж буюу 460,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
            8. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч У.Шинэзоригт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч У.Шинэзоригыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.
            9. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Ж.Октябрьд холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
                        Тойм гаргасан:
                        ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН
                        БИЧГИЙН ДАРГА                                                  Б.НАРАНТУЯА

. . .