ХОВД АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ
2019-01-25 08:44:59 | 92ХОВД АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ
2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 25-ний өдөр хүртэл
2019.01.25 Жаргалант сум1. Л.Амарын Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/326 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
- Даргалагч шүүгч Г.Янжиндулам
2. Ш.Батсүхийн Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/50 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
- Даргалагч шүүгч Г.Янжиндулам
3. Ховд аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох, “Ховд аймгийн Цагдаагийн газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/51 дугаар “Албанаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
- Даргалагч шүүгч С.Оюунгэрэл
Тойм гаргасан:
- ШҮҮХ ХУРАЛДААНЫ
- НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ЭНХТУЯА
. . .