-1

ХОВД АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

2019-02-22 08:46:07    |   98

ХОВД АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТОЙМ
2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 22-ны өдөр хүртэл
2019.02.22                                                                                                     Жаргалант сум
1. Д.Гантуяагийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн засаг даргын 2018-12-06-ны өдрийн Б/79 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах урьд эрхэлж байсан Хөгжимт драмын театрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг хэлэлцэж нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
        - Даргалагч шүүгч Г.Янжиндулам
2. З.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн Б/03 дугаар \"Сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халах тухай\" захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг хэлэлцэж нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
        - Даргалагч шүүгч Г.Янжиндулам
3. Б.Бямбажавын нэхэмжлэлтэй Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/67 дугаар \"Захирамж хүчингүй болгох тухай\" захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг хэлэлцэж нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
        - Даргалагч шүүгч Г.Янжиндулам
Тойм гаргасан:
  •                   ШҮҮХ ХУРАЛДААНЫ
  •              НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                          Ц.ЭНХТУЯА

. . .