Хураангуй бэлтгэсэн:
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл
Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023.06.22-ны өдрийн 125/ШЗ2023/0085
Тоймын огноо, дугаар: 2023 оны 7 дугаар сарын 3, Дугаар 4
Тоймын төрөл: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тойм
Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Нэхэмжлэгч Б.Н нь өөрийн өмчлөлийн үйл хөдлөх хөрөнгийн доорх газрыг эзэшүүлэхгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүй болон тус газарт бусдад газар эзэмшүүлсэн нь хууль бус гэж маргаж байгаа.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож нэхэмжлэгч өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч улмаар хариуцагчтай уулзаж эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Хариуцагч нэхэмжлэгчтэй уулзаж эвлэрэх нөхцөлийн талаар ярилцахыг зөвшөөрч байна.
Хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс туслалцаа авах, эвлэрэх эрхтэй.
Иймд шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, хэргийн оролцогчдын эвлэрэх эрхээ хэрэгжүүлэх боломжит хугацааг олгож шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Тойм бэлтгэсэн: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
шүүгч С.Оюунгэрэл
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл