-1

“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ – БАГУУДАД” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2015-07-21 15:57:32    |   96

Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас сар бүрийн 4 дэх 7 хоногт уламжлал болгон зохион байгуулдаг \"НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” арга хэмжээний хүрээнд \"НЭЭЛТТЭЙ ШҮҮХ – БАГУУДАД” өдөрлөг 2015.07.21-ны өдөр Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байр, Ховд аймгийн Жаргалант сумын багуудын конторт тус тус боллоо.

\"\"

Энэ удаагийн арга хэмжээнд Ховд аймгийн Жаргалант сумын нийт 12 багийн Засаг Дарга нар, багуудын нийгмийн ажилтан нар оролцлоо. \"НЭЭЛТТЭЙ ШҮҮХ – БАГУУДАД” өдөрлөгийг Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн нээж, Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулага/-ийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, шүүхүүдийн хуулийн нэрийн өөрчлөлт, мөн чанар, шүүгчид эрүү, иргэн, захиргааны хэргийг дагнан шийдвэрлэх чиглэлээр ажиллах болсны давуу тал, хэргийг шүүгчид программаар хуваарилах зарчим, шүүх хуралдааныг дуу, дүрс бичлэгээр баталгаажуулдаг болсны ач холбогдол, шүүх хуралдааны тов, тойм, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын цахим байршуулалт, шүүхийн иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлалын ажиллах зарчим, давж заалдах шатны шүүх хуралдаанд цахимаар болон биечлэн оролцох боломж, эрх зүйн зохицуулалт зэрэг сэдвүүдээр арга хэмжээнд оролцогчдод дэлгэрэнгүй ойлголт өгч, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцохыг хүслээ.

Багийн Засаг Дарга, Нийгмийн ажилтан нарын зүгээс шүүхээс биднийг урьж, хамтран санал солилцож, мэдээлэл хүргэж байгаад талархалтай байгаагаа илэрхийлж, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр шүүхийн байгууллага – орон нутгийн байгууллагын хамтын ажиллагааны талаар санал бодлоо илэрхийллээ.

\"\"

Арга хэмжээг дүгнэж, цаашид багийн төвүүдэд байршуулсан шүүхийн талаархи цахим болон цаасан мэдээллийн хүртээмжийг дээшлүүлэх, багуудын Иргэдийн Нийтийн Хурал, иргэдэдэд шүүхээс мэдээлэл хүргэх хуваарь, давтамж, мэдээллийн цар хүрээ, сэдэв, ажлаа үр дүнтэй уялдуулан зохион байгуулах арга хэлбэр, зохион байгуулалтын талаар харилцан ярилцан, шийдвэрлэлээ.

. . .