ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХИ МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙГ СУМДАД ХҮРГЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
2020-01-30 16:44:39 | 101 Шүүхийн үйл ажиллагааны талаархи мэдээ, мэдээллийг Ховд аймгийн сумдад хүргэх ажлыг шүүхийн Тамгын газраас үе шаттайгаар зохион байгуулж байна.
Ховд аймгийн Мөнххайрхан, Манхан, Зэрэг, Дарви, Чандмань сумдад 2020 оны 01 дүгээр сарын 22-ноос 01 дүгээр сарын 28-ны өдрүүдэд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Цэцэгмаа ажиллаж, хөдөөгийн сумдын иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж, шүүхийн үйл ажиллагааны талаархи дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг өгч, шүүхээр 2019 онд хянан шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны талаархи статистик мэдээ, мэдээлэл, судалгаа, онцлог, шүүхэд мэдүүлэх иргэдийн эрх, нэхэмжлэлийн бүрдүүлбэр, шүүхийн талаархи мэдээллийг цахим болон бусад хэлбэрээр авах боломж, шүүхийн байгууллагын үйл ажиллагааны онцлог зэрэг асуудлаар мэдээлж, ард иргэдийн сонирхсон асуултанд хариуллаа.
Ховд аймгийн шүүхээс сумдад шүүхийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг аймгийн Прокурор, Цагдаагийн газар, аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөл, аймгийн ИТХ-ын Ажлын албатай хамтран, зохион байгуулж, иргэдэд хуулийн байгууллагууд хамтран, хуулийн хэрэгжилтийн талаар цогц мэдээ, мэдээллийг өгч ажилласнаараа онцлогтой байлаа.
Сумдын удирдлагууд, байгууллагуудтай шүүхээс иргэдэд хүргэх үйлчилгээний хүртээмж, үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, цахим мэдээллийн цар хүрээг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, ажлын төлөвлөгөөнд тусган ажиллахаар боллоо.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд сумдын иргэдэд зориулсан сургалтыг энэ ажлын хүрээнд зохион байгуулж, гарын авлага, холбогдох материалаар ханган ажиллаж, шүүхийн талаархи иргэдийн санал, бодлыг санал асуулгын хуудсаар авч, дүгнэсэн бөгөөд хөдөө орон нутгийн дийлэнх иргэд шүүхийн үйл ажиллагааны талаар эерэг сэтгэгдэлтэй, сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж байлаа.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .