Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Ховд аймгийн Жаргалант сумаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд сургалт зохион байгууллаа
2020-01-30 17:54:12 | 111 Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 120 дугаартай “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалт батлах тухай” тогтоолоор тус шүүхэд 2020 онд ажиллах 124 иргэдийн нэрсийг баталжээ.
Тус шүүхийн Тамгын газраас сумуудаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт 2020 оны 01 дүгээр улиралд багтаан сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөгөөг гарган Тамгын газрын даргаар батлуулан ажиллаж байна.
Сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Бүжинлхам \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох ач холбогдол, түүнд тавигдах шаардлага”, ”Иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам, 1 цагийн ажлын хөлс, томилолт болон замын зардал”, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах М.Мянганбаяр \"Шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг” сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, сургалтын гарын авлага, материалаар хангаж, шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан загвар видео, шторкыг үзүүлж, сонирхуулан, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллах арга зүй, удирдамжаар хангаж, цаашид хамтран ажиллах талаар харилцсан ярилцаж санал солилцлоо.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .