-1

АЙМГИЙН ХУУЛЬ НИЙТ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЖ, ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА.

2020-01-31 17:15:29    |   103


     Ховд аймгийн нийт хууль сахиулах байгууллагуудын 2020 оны анхны хамтарсан уулзалт, зөвөлгөөн 1 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн Нутгийн захиргааны ордонд зохион байгуулагдаж, Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Д.Даваасүрэн оролцлоо.    
      Хамтарсан уулзалт зөвөлгөөнөөр иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг аймгийн хэмжээнд хэрхэн зохион байгуулах, сум, багуудад хүрч ажиллах, сумдад бүсчилсэн байдлаар байгууллагууд хамтран ажиллах, ажлын уялдаа холбоогоо нягтруулах, төрийн байгууллагуудаас үзүүлэх үйлчилгээг газар дээр нь хүргэх зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцож, 2020 оны ажиллах чиглэлээ тодорхойллоо.
      Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2019 оны ажлын тайланг хэлэлцэн дүгнэж, 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
      Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас 2019 онд шүүхийн байгууллагаас шүүхийн үйл ажиллагааг иргэдэд хүргэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, 2020 онд хамтран хэрэгжүүлэх ажлын саналаа оруулж, хамтарсан төлөвлөгөөнд тусгуулан, хамтран ажиллахаар боллоо.
      Шүүхийн тамгын газраас санал гаргасны дагуу шүүхийн өргөтгөлийн барилга 2020 онд ашиглалтанд орсонтой холбогдуулан, шүүхийн байранд иргэдэд чиглэсэн үйлчилгээний орчин бүрдүүлэх чиглэлээр 4 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах саналыг дэмжин баталснаар шүүхээс иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдлээ.  
\"\" 
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .