-1

ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

2020-02-20 20:45:17    |   98

  Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны нийт шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын захиргааны ажилтнуудын хамтарсан зөвлөгөөн 2020.02.19-ны өдөр шүүхийн байранд зохион байгуулагдлаа. Хамтарсан зөвлөгөөнөөр шүүхийн Тамгын газрын 2020 оны 1 дүгээр улирлын ажлын тайланг танилцуулж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаар хэлэлцүүлж, санал, хүсэлтийг сонсож, үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх ажлуудыг төлөвлөж, хэргийн хөдөлгөөний удирдлага, шүүх хуралдааны тов, тойм, хойшлуулсан, түдгэлзүүлсэн хэрэг маргааны талаар хэлэлцэн, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтлоо.
   Хамтарсан зөвлөгөөнөөр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүхийн захиргааны байгууллагын стратеги төлөвлөгөө” болон “Шүүхийн 2020 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 19-ны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ыг тус тус танилцуулж, хэрэгжилтийг ханган ажилллах чиглэлээр ажлын төлөвлөгөөнд тусган ажиллаж байна.
\"\"\"\"
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .