ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛИЙН ДАГАЛДАХ ЖУРМУУДААР СУРГАЛТ ХИЙВ.
2020-02-20 20:48:26 | 92 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2020 оны “Дотоод сургалт”-ын хөтөлбөрийн хүрээнд 2020.02.20-ны өдөр шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн Төрийн албаны хууль батлагдсантай холбогдуулан, даган мөрдөгдөж байгаа зарим журмуудын талаар шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт хийж, агуулга, мөн чанар, онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох журам”, Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 382 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын талаар тус тус дотоод сургалтын хүрээнд тодорхой мэдлэг олгох сургалт хийж, шүүхийн захиргааны ажилтнуудын мэдлэгийн нэмэгдүүллээ.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .