ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН БҮРТГЭЛИЙН НЭГДСЭН СИСТЕМИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ.
2020-03-10 19:16:27 | 95 Ховд аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн болон шүүхийн Тамгын газрын хамтарсан зөвлөгөөнийг 2020.03.10-ны өдөр шүүхийн байранд зохион байгуулж, Эрүүгийн хэргийн бүртгэлийн нэгдсэн системийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Хамтарсан зөвлөгөөнөөр шүүхэд системээр хэрэг хүлээн авах, хуваарилах, ажиллагаа хийх үед анхаарах асуудал, практик хэрэглээнд холбогдох журмын хэрэгжилтийг чиглэлээр хүргүүлэх санал, зөвлөмжийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, нэгдсэн системийн бүхий л үе шат бүрээр холбогдох ажилтан, шүүгч нар хөтлөлтийн явцад гарч буй бэрхшээл, шийдвэрлэх гарц, ажлын уялдаа холбоог хэрхэн хангах, хэрэг хуваарилах журмын адгуу даргалагчийг системээс сонгох зэрэг асуудлыг нарийвчлан ярилцаж, саналаа Шүүхийн Ерөнхий зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .