-1

ОНЛАЙН ШҮҮХЭД БАЯРЛАЛАА ӨМГӨӨЛӨГЧ Н.МӨНХБАТ

2020-04-03 21:50:01    |   103


Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын хамт олонд баярлалаа. Өмгөөлөгч бид бүхний хувьд онлайнаар шүүх хуралдаанд оролцоно гэдэг бол цаг хугацаа эдийн засгийн хувьд хэмнэлтэй байдаг. Миний бие 20 гаруй шүүх хуралдаанд онлайнаар оролцож байна.
Өмгөөлөгч хүний хувьд үйлчлүүлэгчийнхээ хүсэлтээр эрх ашгийг нь төлөөлж, шүүхийн шүүн таслах үйл ажиллагаанд байнга оролцдог. Улаанбаатар хот, бусад аймгуудын шүүхүүдийн шүүх хуралдаанд Ховд аймгийн шүүхийн байрнаас онлайн хэлбэрээр холбогдож, техникийн дэвшил, шүүхийн шинэтгэлийн боломж, давуу талыг мэдэрч, байнга үйлчлүүлж байгаадаа талархалтай байдаг.  Үйлчлүүлэгчийнхээ хуульд заасан эрх, үүргийн хүрээнд шүүх хуралдаан, шүүхийн ажилтнуудтай холбогдох шаардлага гарсан үед шүүхийн Тамгын газарт бичгээр хүсэлтээ өгч, тухай бүр шуурхай шийдвэрлүүлэн, оршин суугаа газраасаа шуурхай үйлчилгээг шүүхээс авч байгаадаа үйлчлүүлэгчдийнхээ болон өөрийнхөө талархсан сэтгэгдлээ шүүхийн Тамгын газарт хандан илэрхийлж байгаадаа маш их баяртай байна.
     Шүүхийн байгууллага, шүүгч, ажилтнууддаа баярлалаа гэдгээ хэлж, цаашдын ажил үйлсэд нь иргэдийнхээ эрхийн төлөөр ажилд нь их амжилт хүсэн ерөөе.
\"\"
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба

. . .