-1

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭН Б.ЗУНОРОВ ШҮҮХИЙН ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭНД ТАЛАРХСАН СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА.

2020-04-03 22:05:59    |   107

Иргэн Б.Зуноров: Ховд аймгийн шүүхээр ажилласан жилээ тогтоолгож, шүүхийн үйлчилгээний давуу талыг мэдэрч, танил хүмүүстээ хэлж явдаг. Шүүхийн байгууллагын буянаар эрх ашгаа хамгаалуулан өндөр насныхаа тэтгэвэрт гарч, хойш үр шимийг нь хүртсэндээ баярлаж явдаг. Бусад хүмүүст өөрийн боломжоороо тусалж, Жаргалант сумынхаа иргэдэд шүүхийн онцгой ажиллагааны журмаар шийдвэрлүүлж байгаа иргэний хэрэгт гэрчээр оролцдог болсон. Ер нь шүүхээр олон удаа үйлчлүүлж байгаагийнхаа хувьд шүүхийн байгууллагын үйлчилгээ шуурхай, иргэдэд үр өгөөжтэй байгаад баярласан сэтгэгдлээ илэрхийлэхийг хүсч байна. 
Та одоо бол байнгын үйлчлүүлэгч нь болсон гэж хэллээ. Өмнөх үеэс шүүх хэр өөрчлөгдсөн байна вэ?
Б.Зуноров: Шүүхийн үйлчилгээ маш шуурхай болж, цахим шүүх хөгжиж байна. Шүүх дээр ирж ямар санал, хүсэлт тавихад хүлээн авч, шүүхэд хандсан иргэдийн нэхэмжлэлийг хуулийн хугацаанаас өмнө шуурхай шийдвэрлэж өгдөгт талархаж явдаг. Танай шүүх нэхэмжлэлийн загвар, бүрдүүлэх материалын жагсаалтыг гарган хэвлэж тавьсан, шүүхийн үүдний мэдрэгчтэй дэлгэцээр шаардлагатай хууль, шүүхийн үйлчилгээтэй холбоотой мэдээ, мэдээллийг иргэд бид өөрсдөө үзэж, сонирхож, ашиглаж байх боломж бүрдсэнд их талархалтай байна. Яагаад гэвэл тэр бүрдүүлэх материалын жагсаалтын ачаар хүмүүс материалаа бүрдүүлж, шүүхэд нэхэмжлэлээ хурдан хугацаанд өгч, дахин материал бүрдүүлэх гэж удахгүйгээр хэргээ шуурхай шийдвэрлүүлж авч байна. Мөн мэдээлэл лавлаагааны мэргэжилтэн маань ирэх болгонд инээмсэглэн хүлээн авч, чирэгдэл учруулалгүйгээр асуудлыг шийдвэрлэж явдагт онцгойлон баярлаж явдгаа илэрхийлье гэв.
          Танд шүүхийн үйл ажиллагаа, ажилтнуудын харилцаа хандлагын талаар хэлэх зүйл байна уу? 
Б.Зуноров: Шүүхийн ажилтнуудын харилцааны соёл өөрчлөгдсөн байна. Хүмүүсийг хүлээж авч, уулзаж байгаа байдал, хүндэтгэлтэй харилцаж байгаад нь баярладаг. Ер нь шүүхийн үйлчилгээ, ажилтнуудын харилцаа хандлага жил ирэх тусам өөрчлөгдөж, сайжирч байгаа нь ажиглагддаг. Шүүхийн үүдээр ороод ирэх бүр цаанаа л сэтгэлд дотно, танил тааламжтай мэдрэмж төрдөг. Ховд аймгийн Шүүхийн хамт олонд баярлаж, талархаж явдгаа илэрхийлж, ажил төрөлд улам их амжилтыг буурал ахынх нь зүгээс хүсэн ерөөж байна хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байлаа.
\"\"
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба

. . .