ХОВД ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦЛОО.
2020-04-03 23:01:47 | 106 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас аймаг орон нутгаас зохион байгуулж байгаа “Цэвэрч Ховд” аянд нэгдэж, шүүхийн захиргааны ажилтнууд Ховд хотын гудамж, талбай, зам, нийтийн эзэмшлийн газрыг цэвэрлэх, халдваргүйжүүлэх ажилд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн оролцож, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрийн зарим талбайг хариуцан авч, их цэвэрлэгээ, тохижилтын ажил зохион байгуулав.
Энэхүү ажлын хүрээнд шүүхийн байрны 100 метр орчмын зам талбай, дэлгүүр, нийтийн орон сууц, айл өрхүүдийн гудмын хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх, ачиж зайлуулах ажлыг шүүхийн Тамгын газраас санаачлан, их цэвэрлэгээний ажилтай хамтатган хийж, Ховд хотынхоо өнгө үзэмж, ард иргэдийн цэвэр, тухтай орчинд ажиллаж амьдрах үйлсэд шүүхийн байгууллага идэвхтэй оролцож байгаад хотын иргэд талархсан сэтгэгдлээ илэрхийлж байлаа.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .