-1

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН СУРГАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019-01-18 19:24:21    |   99


   Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар, Аймгийн Онцгой Байдлын Газартай хамтран ажиллах ажлын төлөвлөгөөний хүрээнд Аймгийн Онцгой Байдлын Газрын Ангилалын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Одгэрэл Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зориулан, “Гамшгийн нөхцөл байдал, сэргийлэх арга зам” сэдэвт сургалтыг тус шүүхийн байранд 2019.01.17-ны 16 цагаас дотоод сургалтын цагаар зохион байгууллаа.
Сургалтын үеэр гамшгийн өмнөх, гамшгийн үеийн, гамшгийн дараах нөхцөл байдлын үеийн бэлэн байдал, болзошгүй нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх ажил, байгууллагын Гамшгаас хамгаалах зөвлөлийн үйл ажиллагаа зэрэг сэдвүүдээр шүүгч, ажилтнуудаас асуулт асууж, харилцан, санал бодлоо солилцлоо.
Шүүхийн Тамгын газраас Аймгийн Онцгой байдлын газартай хамтран, 2019 онд сургалт, дадлага сургуулилт, шүүхийн байрын гамшгийн үеийн бэлэн байдал, шүүхийн байрны эрсдлийн үнэлгээ хийлгэх, галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах зэрэг гамшгийн өмнөх үеийн бэлэн байдлын чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллахаар боллоо.
\"\"\"\"
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .