ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2019-01-18 19:27:44 | 87 Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, шүүхийн Тамгын газраас “Монгол Улсад дагнасан шүүх Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө”-г батлан, хэрэгжилтийг хангуулан ажиллаж эхэллээ.
Үндсэн хуулийн баярын өдрийн тохиолдуулан, 2019.01.11-ны өдөр аймгийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн нийгэм, эрх зүйн багш, нийгмийн ажилтан нарын дунд “Үндсэн хууль ба шүүхийн шинэтгэл” сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгуулсан бөгөөд шүүхийн үйл ажиллагааг иргэд, байгууллагад сурталчилах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулсаар байна.
Төрийн албаны хууль /шинэчилсэн найруулга/-ийн талаархи сургалтыг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, офицер, албан хаагч нарт 2019.01.17-ны өдөр хийж, хуулийн онцлог зохицуулалтын талаар тодорхой мэдээлэл өгч, сургалтанд оролцогчдын асуултанд хариулж, харилцан ярилцлаа.
Шүүхийн байгууллагаас хамтын ажиллагааны хүрээнд сургалт хийсэнд офицер, ахлагч, албан хаагчид сургалтын үр дүнд талархсанаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .