ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИРГЭДЭД СУРТЧИЛАХ АЖЛЫН ЦАР ХҮРЭЭГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ.
2019-01-23 19:03:51 | 94 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2019 онд шүүхийн үйл ажиллагааг иргэдэд сурталчилах ажлын цар хүрээг нэмэгдүүлэх, хүн амын нас, насны бүтцэд хүрч ажиллах зорилтыг тавьж, энэ чиглэлээр Аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Салбар Зөвлөлтэй хамтран ажиллах талаар уг зөвлөлийн 2019 оны ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 2.3 сая төгрөг тусгуулан, Ховд аймгийн төв болон 17 суманд бүсчилсэн болон бусад хэлбэрээр ажиллахаар боллоо.
Шүүхийн шүүн таслах ажлын статистик мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр нийгмийн бүлгүүдэд хүрч ажиллах, цахим болон бусад хэлбэрээр мэдээ, мэдээллийг түгээх, хэвлэл мэдээллийн хэлбэрээр сурталчилах, шүүхийн үйл ажиллагааны талаархи мэдээ, мэдээллийг сум, багийн иргэдэд хүргэхэд хуулийн байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, сумдын ГХУСЗ-тэй хамтран ажиллах зэрэг асуудлыг төлөвлөгөөнд тусгуулан, жилийн турш хамтран ажиллах чиглэл, ажлын жагсаалтыг тодорхойллоо.
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн Аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Салбар Зөвлөлийн гишүүнийхээ хувиар дээрх саналуудыг 2019.01.23-ны өдөр Аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Салбар Зөвлөлийн 2019 оны анхны хуралдаанд тавьж, амжилттай шийдвэрлүүлэн ажиллаж байна.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .